
ARPAC (Agenzia Regionale Protezione Ambientale Campania) нь байгаль орчны хамгаалал мониторинг, бохирдолтой холбоотой дүрэм, стандартуудыг гаргаж түүний хэрэгжилтийг хянах, бүх төрлийн бохирдолруу чиглэсэн анализ судалгаа хийх, судалгаанд үндэслэн олон нийтэд зөвлөмж гаргах болон үндэсний хэмжээний сургалт зохион байгуулдаг байгууллага юм. Итали Улсын Наполи хотод байгуулсан энэхүү санамж бичигт дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Үүнд:
Байгаль орчны мониторинг, бохирдол руу чиглэсэн судалгаа шинжилгээний, байгаль орчны сургалтын чиглэлээр харилцан туршлага солилцох,
Хог хаягдлын салбарын жижиг дунд үйлдвэрлэгчдийг хамруулсан онлайн сургалт, семинар зохион байгуулах,
Хоёр байгууллагын мэргэжилтэн албан хаагчдыг хамруулсан туршлага судлах арга хэмжээ зохион байгуулах,
Байгаль орчин хамгаалалтай холбоо олон нийт рүү чиглэсэн нөлөөлөл сурталчилгааны үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Санамж бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Х.Пүрэвсүрэн, ARPAC (Agenzia Regionale Protezione Ambientale Campania) байгууллагыг төлөөлж ерөнхий захирал Luigi Stefano Sorvino нар гарын үсэг зурлаа. ![]()
![]()
2024.11.13