
✅Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв /УТҮГ/ сүүлийн 60 хоногт байгууллагын үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны боловсролыг түгээх чиглэлээр дараах томоохон ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
🌊 1. Youth for Water Festival
Залуусын манлайлал, усны нөөцийн хамгаалал, байгаль орчны боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Youth for Water Festival-ийг амжилттай зохион байгуулж, 3000 гаруй залуус, иргэдийг хамруулан ажиллав.
🤝 2. Албан уулзалтууд
Дотоодын болон олон улсын байгууллагын төлөөлөл, удирдлагуудтай албан уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ шатанд гаргах талаар санал солилцов.
Уулзалтаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эрхэмсэг Ноён Игавахара Масарү болон ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нар манай байгууллагын дэмжин ажиллахаа илэрхийлснийг онцолж байна.
📝 3. Хамтын ажиллагааны санамж бичиг
Байгаль хамгаалал, боловсрол, сургалт, судалгаа, болон залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулж урт хугацааны түншлэлийн үндсийг тавилаа.
Цаашид эдгээр байгууллагуудтай усны нөөц, хог хаягдал ба экосистемийн талаарх сургалт, тэмцээн уралдаан зохион байгуулах, байгаль хамгааллын талаар мэдлэг, мэдээллийг түгээх, үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
🏢 4. Эрдмийн зөвлөл, залуусын оролцооны клуб
Үе хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, хамтарсан үйл ажиллагаа, туршлага солилцох зорилгоор Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв /УТҮГ/-ын дэргэдэх Эрдмийн зөвлөлийг үүсгэн байгуулахын зэрэгцээ ЕБС-ийн сурагчид, оюутан залуусыг хамруулсан “Цэнхэр давлагаа” сайн дурын оролцооны байгууллагыг үүсгэн байгуулав.
🎓 5. Сургалт, мэдээллийн үйл ажиллагаа
Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль болон олон нийтэд зориулсан 2 сургалт, хэлэлцүүлэг, мэдээллийн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж 10 000 гаруй сурагчдад орчны бохирдол, цэнгэг усны нөөц, байгаль хамгаалал, экосистемийн тухай мэдлэг, мэдээллийг түгээлээ.
🏆 6. Тэмцээн, идэвхжүүлэх арга хэмжээ
Нийслэлийн байгаль орчны газар, СОР-17 ажлын хэсэг, Газарзүй Гео экологийн хүрээлэнтэй хамтран Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд ИРГЭН, ААНБ-ын дунд “Байгальд ээлтэй дэвшилтэт технологи, ногоон хөгжил, инновацын бүтээл” шалгаруулах уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагналыг гаруулав. Ингэснээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ААН, иргэдийг алдаршуулахын зэрэгцээ СОР17 бага хурлын ач холбогдлыг таниулах юм.
60 хоногийн үр дүн
✔️ Шинэ хамтын ажиллагааны эхлэл
✔️ Байгаль орчны боловсролын хүртээмж нэмэгдэв
✔️ Залуусын оролцоо өргөжив
✔️ Үндэсний болон олон улсын түншлэл бэхжив
✔️ Байгууллагын хамтын ажиллагааны хүрээ тэлэв