Бидний тухай

Танилцуулга

БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ нь 12 жилийн турш байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний байгууллага юм.

Япон улсын “Жайка” байгууллагын хөрөнгө оруулалтаар байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн төвийн зориулалт бүхий барилгыг 2011 онд барьж, байгуулж өгсөн.

Төвийн барилга нь:

  • Сургалт, семинарын танхимууд
  • Монголын ховор амьтдын музей
  • Цэнгэг усны загасны аквариум
  • Үзэсгэлэнгийн танхим
  • Усны сургалтын лаборатор зэрэг цогц орчин бүрдсэнээрээ онцлогтой.

Засгийн газрын 2011 оны 11-р сарын 9-ний өдрийн 316 дугаар тогтоолоор “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ыг байгуулсан.

Тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ:

  • Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг тогтмол тэмдэглэж байна.

Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдээр ЕБС-ийн сурагчдын дунд танин мэдэхүйн уралдаан тэмцээн, сургалт, өдөрлөгүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Үүнд:

  • Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр-10 дугаар сарын 23
  • Эх дэлхийн өдөр-
  • Ус намгархаг газрыг хамгаалах өдөр-
  • Дэлхийн ойн өдөр-
  • Дэлхийн усны өдөр-
  • Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр
  • Нүүдлийн шувуудыг хамгаалах өдөр

 

  • Байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.

Сүүлийн үеийн статистик үзүүлэлтээр байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцагсад нийт төгсөгчдийн ердөө 1.3 хувийг эзэлж байгаа бөгөөд бүх салбартай уялдаж ажилладаг байгаль орчны чиглэлийн мэргэжилтний дутагдал үүсэх нөхцөл бий болж мэдэхээр байна. Иймд ЦУНБХТ-өөс санаачлан “Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөгийг жилд 2 удаа уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна.Өдөрлөгт байгалийн ухааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиуд мэдээлэл, танилцуулгаа дэлгэн, салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нар, мэргэжилтнүүд илтгэл тавьж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид  мэдээлэл авч, тэдний мэргэжил сонголтод нөлөөлөл үзүүлдгээрээ   онцлогтой.

  • Хүүхэд, залуусын дунд уралдаан, тэмцээн тогтмол зохион байгуулж байна.

Хүүхэд, залуусыг байгаль хамгаалд татан оролцуулах, тэднийг байгаль эх дэлхийгээ хайрладаг зөв мэдлэг, дадалтай болгох зорилгоор илтгэл, эссэ бичлэг, гар зургийн уралдааныг тогтмол зохион байгуулж байна.

 

Эх дэлхийдээ ээлтэй ирээдүйн иргэнийг бэлтгэхэд бид хувь нэмрээ оруулдаг.

Стратегийн зорилго, зорилт

Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит үр дүнд суурилсан мэдлэг, чадвар, хандлага үнэт зүйлсийг бүх нийтэд бий болгох замаар байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаална.

Бид зорьж буй алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн чиглэлийг тэргүүлэх ач холбогдолтой хэмээн тодорхойлсон байна. Үүнд:

Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит үр дүнд суурилсан мэдлэг, чадвар, хандлага үнэт зүйлсийг бүх нийтэд бий болгох замаар байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаална.

Бид зорьж буй алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн чиглэлийг тэргүүлэх ач холбогдолтой хэмээн тодорхойлсон байна. Үүнд:

  • Байгаль хамгаалах суурь зарчимд нийцүүлэн талуудын оролцоонд тулгуурласан үр ашигтай менежментийг хэрэгжүүлэх
  • Байгаль хамгаалах өсвөрийн байгаль хамгаалагчдын нэгдсэн сүлжээг бий болгох
  • Байгаль орчны сургалтын нэгдсэн төв болох
  • Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээг өргөжүүлэх замаар байгаль орчны судалгаа, эрдэм шинжилгээний мэдээллийн төв бий болгох
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгээр манлайлсан байгаль орчны мэдээ мэдээллийн түүчээ болох

Байгууллагын бүтэц