
“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” нь “Өнгө нэм” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд: Нийгмийн сайн сайханд чиглэсэн хог хаягдлын талаар олон нийтийг эерэг өөрчлөлтөнд уриалсан төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн харилцан бие биедээ дэмжлэг үзүүүлэх зорилгоор энэхүү “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.


Тус уулзалтад:
– Х.Пүрэвсүрэн, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн захирал
– Н.Амгалан-Эрдэнэ, “Өнгө нэм” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал нар оролцлоо.