Тус сургалтад Налайх дүүргийн хорооны хэсгийн ахлагчид, ЕБС-ын багш нар болон насан туршийн суралцахуйн төвийн багш нар, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургуулийн багш, оюутнууд, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид, Ойн салбарын мэргэжилтнүүд оролцож байна. Энэхүү сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийг бага наснаас нь эхлэн байгальд хайртай, экологийн боловсролтой хувь хүн болгон өсгөхөд чухал ач холбогдолтой.
Энэхүү сургалтыг Налайх дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга: Д.Ариунбулаг,
Хүүхдийг ивээх сангийн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн ажилтан: Д.Гэрэлмаа,
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Судалгаа, мэдээлэл сургалтын албаны дарга: Н.Зоригт нар нээж үг хэллээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн бодлогыг цаашид хэрэгжүүлэх сургагч багш нартаа амжилт хүсье.