“Оролцоог хангасан хөгжөөнт аргаар байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааг явуулах нь” 3 өдрийн сургалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Spaces төсөл, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран, “Ногоон Монголын төлөө” кампанит ажлын хүрээнд зохион байгуулж өндөрлөлөө.
Сургалтад ЦУНБХТ-ийн сургалтын мэргэжилтнүүд болон “Ногоон Монголын Төлөө” үндэсний кампанит ажлын оролцогч талууд хамрагдаж дараах үр дүнд хүрлээ.
Оролцоог хангасан нэг өдрийн арга хэмжээний модуль хөтөлбөр хамтран боловсруулахад суралцав
NMT компанит ажлыг Германы өдөрлөгөөр хэрхэн сурталчлах талаар санал солилцов
Үндэсний хэмжээнд БОМСС-ний компанит ажлыг өрнүүлэхэд юуг голчлон анхаарах талаар суралцав
БОМСС-ний арга хэмжээ, сургалтад оролцогчдын МХД-г үнэлэх практик аргад тус тус суралцлаа
Уг сургалтыг (GIZ)-ийн Spaces төслийн БОМСС-ний зөвлөх Manfred Oepen болон (GIZ)-ийн Spaces төслийн зөвлөх Я.Нарангэрэл нар хөтлөн явуулж олон бүтээлч санаачлага дэвшүүлэн цаашид олон талт хамтын ажиллагааны хүрээнд тус санаачлагуудыг ажил хэрэг болгох нь чухал болохыг онцоллоо.