Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduse, reuse, recycle) дадал буюу “3R4UB” төслийн ерөнхий зохицуулагч Фабрицио Канонико, төслийн байгаль орчны зөвлөх Жузеппе Милитэ, төслийн харилцаа холбооны зөвлөх Игор Скогнамигло нартай мэдээлэл, санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтын хүрээнд төслийн цаашдын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, хог хаягдлын тогтвортой менежментийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал, мэдээлэл солилцлоо.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь (FWRNCC) хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах 3R зарчмын талаарх цогц мэдээлэл, сургалтыг зорилтот бүлгийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд, цаашлаад гэр бүлийн гишүүдэд хүргэх үүрэг хүлээж ажиллаж байна.
