УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж,тус байгууллагын ажилчид, албан хаагчидтай уулзаж санал солилцлоо.
Уулзалтын эхэнд ЦУНБХТ-ийн захирал Т.Бүдээхүү байгууллагын түүх,үйл ажиллагааны тухай танилцуулж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд болон сургалтын үйл ажиллагааны тухай мэдээлэл хүргэлээ. Тэрээр байгаль хамгаалал нь мэдээлэл, сурталчилгаанаас эхэлдэг хэмээн онцлов.
Сайд С.Одонтуяа байгууллагын үр дүнтэй,идэвхтэй үйл ажиллагаанд талархал илэрхийлэн, байгаль орчны боловсрол, сургалтын үйл ажиллагаанд цаашид онцгой анхаарч ажиллана гэлээ.
Мөн бүтээмж,инновац,шинэ санал,санаачлагыг дэмжин ажиллах зарчим барьж буйгаа илэрхийлэв.