Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид, байгаль орчны салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид, байгаль орчны салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай хамтран аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдэд “Байгаль орчны тухай” хууль “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, түүний ач холбогдлыг таниулах, агаар, орчны бууруулах мэдлэг мэдээлэл олгож, дэвшилтэт технологийг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчноо хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах мэдлэг чадвар, байгалиа хайрлах хандлагыг төлөвшүүлэх, мөн цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллүүдийг хүргэх сургалт уулзалт зохион байгууллаа.

Сургалтанд оролцооны аргыг түлхүү ашигласан бөгөөд илтгэл, дасгал, тоглоом гэх мэт олон төрлөөр ЦУНБХТ-ийн Сургалтын арга зүйч Д.Цогтбаатар, тус төвийн мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, Б.Бямбабаяр, Б.Баттүшиг, Н.Болдням нар байгаль орчны салбарт ажиллаж буй албан хаагчдад чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг олгож, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт орлоо.