Өнөөдрийн зочид

Өнөөдрийн зочид

Өнөөдрийн зочид ХУД-ийн 49-р цэцэрлэгийн 80 хүүхэд ирсэн бөгөөд хүүхдүүд “Байгаль, ан амьтны музей, аквариум” үзэв.

Хүүхдүүдэд хог хаягдал, орчны бохирдлын талаар нөлөөллийн сургалтыг бага насны хүүхдүүдэд зориулсан видео контенттой хослуулан, сонирхолтой хэлбэрээр СМСА-ны мэргэжилтэн Б.Сайнбуян хүргэсэн бол музейн үзмэрээр дамжуулан байгаль экологийн боловсрол олгох сургалт, мэдээллийг тус албаны сургалтын мэргэжилтэн С.Бямбабаяр, Б.Баттүшиг нар танилцууллаа.

Амьтдын нэр, онцлог, идэш тэжээлийн талаар хүүхдүүдэд амьд загаснууд болон биет үзмэр дээр тайлбарлан таниулснаар экологийн боловсролыг илүү сонирхолтой, бүтээлч байдлаар олгодог билээ. Тэдний юмс үзэгдлийг танин мэдэх гэсэн сониуч нүд, өхөөрдөм асуулт, сонирхолтой хариулт бүрээр дамжуулан байгаль орчноо танин мэдэх, хайрлах хандлагыг төлөвшүүлэх нь бидний үүрэг юм.