Улаанбаатар Элит сургуулийнхан ЦУНБХТ-д зочиллоо

Улаанбаатар Элит сургуулийнхан ЦУНБХТ-д зочиллоо

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д өнөөдөр Улаанбаатар Элит сургуулийн 6-р ангийн сурагчид зочиллоо. Сурагчдад тус төвийн СМС-ын албаны мэргэжилтэн Б.Санжаасүрэн усаа хэмнэх, орчноо хайрлах тухай танхимын сургалт орсон бол зэрлэг амьтдын нэр, онцлог, идэш тэжээлийн талаар СМС-ын албаны мэргэжилтэн Б.Баттүшиг амьд загаснууд болон биет үзмэр дээр тайлбарлан экологийн боловсролыг илүү сонирхолтой, бүтээлч байдлаар хүргэлээ.

Байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн байгууллага “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн музейд 8 зүйлийн хөхтөн, 2 зүйлийн мөлхөгч, 4 зүйлийн 2 нутагтан 15 зүйлийн шувуу, 20 зүйл шавжны нийт 150 орчим үзмэр байдаг бөгөөд жил бүр 15-20 мянган хүүхэд, залуус амьтдын биет үзмэрийг үзэж, байгаль орчин, амьтдыг хайрлах мэдлэг боловсрол олж авдаг.