Музей, танхим хосолсон сургалт

ЦУНБХТ нь байгаль орчны сургалт, мэдээллийн төвийн жишиг стандартаар баригдсан барилга, байгууламжид үйл ажиллагаа явуулдаг. Их, бага танхим, музей, аквариумын үзмэр хосолсон сургалтыг өөрийн байрандаа тогтмол зохион байгуулж байна.

Төвийн музейн биет үзмэрүүдийг мэргэжлийн хүний тайлбартай үзсэнээр, байгаль орчны танин мэдэхүйн боловсролыг амьд байгальд олж авсан мэт болдгоороо өгөөжтэй.

Байгаль орчны сургалт явуулах иж бүрэн тоног, төхөөрөмж бүхий заал, танхимд мэргэжлийн сургагч багш нар нас сэтгэхүйн онцлогт тохирсон заах арга зүйгээр тогтмол сургалт явуулж байна.

ЦУНБХТ нь 2023 онд  музей, танхим хосолсон сургалтыг нийтдээ 15000 орчим хүнд өгчээ.