ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” /УТҮГ/-ийн захирал Т.Бүдээхүү, “Гүнчинхорол” хүрээлэн буй орчны мэдээлэл сургалт, судалгааны төвийн гүйцэтгэх захирал Ү.Марал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр тал хамтран ажилласнаар байгаль хамгаалалд тодорхой хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

Байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, танин мэдэхүйн сургалт, судалгаа, шинжилгээний чиглэлд хамтран ажиллах нь хамтын ажиллагааны гол зорилго юм.