АМЬТНЫ МУЗЕЙД ХҮРЭН БААВГАЙН ЧИХМЭЛ НЭМЭГДЛЭЭ

АМЬТНЫ МУЗЕЙД ХҮРЭН БААВГАЙН ЧИХМЭЛ НЭМЭГДЛЭЭ

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн музей хүрэн баавгайн чихмэлээр үзмэрийн тоогоо нэмлээ.

Хууль бус агнуурт өртсөн баавгайн арьсыг Байгаль орчин, уур амьсгалын сангаас 3 жилийн өмнө хүлээн авсан бөгөөд чихмэл болгон үзмэрийн танхимд байршууллаа.

Чихмэл урлаач Д.Отгонсайхан баавгайн бүтээлийг хийхдээ орчин үеийн арга технологийг ашиглан бодит мэт урлажээ.

Тус төвийн музейд Монгол орны амьтдын төрөл зүйлүүдээс 4 зүйлийн хөхтөн, 6 зүйлийн загас, 2 зүйлийн мөлхөгч, 4 зүйлийн хоёр нутагтан, 15 зүйл шувууны чихмэл, 20 зүйлийн шавжны биет үзмэр байдаг ба нийт 150 орчим үзмэртэй. Жилд 12-20 мянга орчим хүүхэд, залуус музейд зочилж амьтдын тухай танин мэдэхүйн мэдлэгээ нэмэгдүүлдэг.