“Өглөөний цай”-тай уулзалт боллоо

“Өглөөний цай”-тай уулзалт боллоо

Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвөөс сар бүр зохиогддог “Өглөөний цай” хөтөлбөрийн энэ удаагийн зочноор ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн доктор, профессор Т.Оюунчимэг, СЭЗИС-ийн багш, Биологийн ухааны доктор Ю.Хорлоо нар уригдан оролцлоо.

Доктор Т.Оюунчимэг: Байгаль орчны сургалт яагаад чухал вэ? сэдвээр илтгэл танилцуулан, байгалийн нөөцийн ашиглалт, хөрсний бохирдлын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Доктор Ю.Хорлоо: “Хамтдаа хөгжихүй” сэдэвт илтгэлдээ байгаль орчны салбар эрх зүй,эдийн засагтай хэрхэн холбогдох сэдвүүдээр болон Коэволюцын үзэл санааг тайлбарлан хүргэлээ.