“ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ”-ийн 2023 оны онцлох ажлуудаас…

Тус төвийн сургалтын арга зүйч Д.Цогтбаатар ярьж байна.

Манай төвийн хувьд 2023 он сургалтын хөтөлбөрөө шинэчлэн батлуулж, шинэ арга зүйгээр сургалт, мэдээллээ хүргэсэн онцлох жил болж өнгөрлөө.

Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн хүүхэд,насанд хүрэгчид гээд нийт 7000 орчим хүнд экологийн боловсрол олгосон байна.Экологийн боловсролыг нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон арга зүйгээр олгох нь сургалтын үр дүнд чухал ач холбогдолтой байдаг.