“ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ”-ийн 2023 оны онцлох ажлуудаас…

Тус төвийн мэргэжилтэн С. Эрдэнэчимэг: 

Олон нийтэд экологийн боловсрол, мэдлэг олгох, байгаль орчныг хамгаалахад тэдний оролцоог нэмэгдүүлэх олон арга хэлбэр байдгийн нэг нь уралдаан, тэмцээн зохион байгуулах юм.

Мөн хүүхэд, залууст мэдээллийг өгөхдөө оролцооны арга зүйг ашиглах нь харилцан мэдээлэл солилцох, идэвхжүүлэх, санал сэтгэгдлээ хуваалцах олон давуу талтай байдаг.