“Өглөөний цай”-тай уулзалт боллоо

“Өглөөний цай”-тай уулзалт боллоо

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-өөс сар тутам зохион байгуулдаг “Өглөөний цай” уулзалтын энэ удаагийн зочноор ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч доктор (PhD) Ж.Даваацэрэн уригдан оролцож “Усан хангамж, хүрээлэн буй орчны бохирдол” сэдвээр илтгэл танилцууллаа.

Мөн тогтвортой хөгжлийн зорилтын 6.3 дугаар заалт “Хүн амын усан хангамж”-ийн талаар тодорхой мэдээлэл өгч, тухайн заалтын талаар тайлбарлаад:

Аюулгүй байдал:

Хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс бохир усыг хяналттай хэмжээнд цэвэрлэх мөн үлдэц, нөлөөллийг хамт тооцох (энэ талаар ДЭМБ-ын гаргасан бохир ус, ялгадас, саарал усыг аюулгүй байдалд нийлүүлэх, ашиглах зааварт дурдсан)

Цэвэршүүлэх:

Бохир усыг хүрээлэн буй орчны стандарт болон бусад чанарын норм, стандартад нийцэж байхаар цэвэрлэх үйл ажиллагааг тогтмол явуулах

Бохирдлыг бууруулах:

Гарч байгаа бохирдлыг эх үүсвэр дээр нь хамгийн бага түвшинд хүргэх, ахуйн болон үйлдвэрлэлээс гаргах цэвэршүүлээгүй бохир усны хэмжээг 2 дахин бууруулах

Дахин ашиглах үе шат дараалалтайгаар нэмэгдүүлэх:

Урьдчилан цэвэрлэгээ хийх эсвэл цэвэрлэгээ хийхгүйгээр цааш ашиглах зорилгоор бохир усыг хэрэглэгчид нийлүүлэх гэх мэт олон сэдвийн хүрээнд ярилцлаа.