“ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМТДАА ХАЙРЛАЯ” сэдэвт гар зургийн уралдаан болов

“ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМТДАА ХАЙРЛАЯ” сэдэвт гар зургийн уралдаан болов

“Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв” УТҮГ-аас санаачлан нийслэлийн ерөнхий боловсролын хөгжлийн онцлогтой тусгай хэрэгцээт сургуулиудын сурагчдын дунд “ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМТДАА ХАЙРЛАЯ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.

Уралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын 29, 25, 70, 63, 55-р сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдан оролцож эхний байруудаа шалгаруулав.

Нийт 5 сургуулийн 30 гаруй бүтээл ирүүлснээс нийслэлийн 29-р сургуулийн 9б ангийн сурагч Х.Энхсарангийн “Эх дэлхий-Хатан ижий” зураг тэргүүн байр эзэллээ.

2-р байранд нийслэлийн 70-р сургуулийн 5г ангийн сурагч Н.Сувдан-Од шалгарч удаах байруудад 29-р сургуулийн 9а Д.Энхмэнд, 7а Г.Хишиг-Ундрал, 7б Б.Аюуш, 10а Б.Амарсайхан, 7а Г.Ану-Үжин нар тус тус шалгарлаа.

Сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.