БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв-д болсон сургалтад “ЭС И ЭС ЭЛ” ХХК-ийн Харилцагч хөгжүүлэх мэргэжилтнүүд оролцон хүрээлэн буй орчин, экологийн ул мөр, хөрс усны бохирдол гэх мэт сэдвүүдээр танхимын хичээлд хамрагдлаа.

Мөн сургалтын явцад манай төвийн музейтэй танилцаж,Монгол орны ховордсон ан амьтад, жигүүртэн шувуудын амьдрах орчин болон тулгамдаж буй асуудлуудын талаар олон сонирхолтой ярилцлага өрнүүллээ.