“ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ”-ийн 2023 оны онцлох ажлуудаас…

Тус төвийн мэргэжилтэн Д.Болдням

Манай төв нь олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

2023 онд төслийн хүрээнд хэд хэдэн томоохон арга хэмжээнүүд зохион байгуулсны нэг нь ‘WORLD CLEANUP DAY-2023’ юм.

Өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын оршин суугчдын ундны усны эх ундарга болсон 14га талбайд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж нийт 16,4 тонн хог хаягдлыг цуглуулан цэвэрлэгээ хийсэн.