Тус төвийн сайн дурын ажилтан Кавазо Шинсүкэ
Тэрээр ажиллах хугацаандаа тулгамдаж байгаа асуудлуудыг ойлгож, удирдлагууд болон хамтран ажиллагсадтайгаа дараах асуудлуудыг шийдвэрлэх зорилготой ирсэн юм.
- Цэнгэг усны нөөцийг хамгаалах чиглэлээр сургалт, семинар зохион байгуулахад тулгамдаж буй асуудлуудыг мэдэж, агуулгыг нь сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
- Байгаль орчныг хамгаалах мэдлэг, туршлагаа ажилтнуудтай хуваалцах, тэдний чадварыг дээшлүүлэх.
- Томилогдсон байгууллагын хүсэлтээр бусад ажлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.