Мэндчилгээ
ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВИЙН 15 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт хамт олон, үе үеийн ажилтан, албан хаагчид, эрдэмтэн судлаачид, хамтран ажиллагч байгууллагууд, байгаль хамгаалах үйлсийг эрхэмлэн дэмжигч Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв үүсэн байгуулагдсаны түүхт 15 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ чин сэтгэлийн халуун дотноор хүргэж байна.
Ус бол амьдралын эх үндэс, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалагч үнэт баялаг билээ. Эх орныхоо цэнгэг усны нөөцийг хамгаалах, усны экосистемийн тогтвортой байдлыг хангах, байгаль орчныг хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах эрхэм зорилгын дор манай байгууллага 15 жилийн турш ажиллаж, өөрийн хувь нэмэр, үнэтэй туршлагаа хуримтлуулсаар ирлээ.
Энэхүү түүхэн хугацаа бол зөвхөн он цагийн хэмжүүр бус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд зориулсан хөдөлмөр зүтгэл, хамтын ажиллагаа, хариуцлага, ололт амжилтын илэрхийлэл юм.
Өнгөрсөн хугацаанд байгууллагынхаа зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл, мэдлэг чадвараа зориулан ажилласан үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид, эрдэмтэн судлаачид, хамтран ажиллагч байгууллагууд, дэмжигч Та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Та бүхний оролцоо, хамтын хүчин чармайлт нь бидний өнөөдрийн амжилтын үндэс билээ.Байгаль орчны тулгамдсан асуудлууд улам бүр нарийн төвөгтэй болж буй өнөө үед усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах нь төр, хувийн хэвшил, иргэн бүрийн хамтын хариуцлага юм. Иймд бид цаашид мэдлэг, шинжлэх ухаан, инновацад тулгуурласан үйл ажиллагааг хөгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, ирээдүй хойч үедээ цэвэр ус, эрүүл байгаль өвлүүлэн үлдээхийн төлөө тууштай ажилллах болно.
Түүхт 15 жилийн ой маань бидний өнгөрсөн замналаа дүгнэх, өнөөдрийн ололт амжилтаа бататгах, ирээдүйн зорилгоо тодорхойлох эрхэм мөч билээ.
Эх дэлхийнхээ үнэт баялаг болсон ус, байгаль орчноо хайрлан хамгаалах их үйлсэд хамтдаа зүтгэж, хойч үедээ ногоон ирээдүйг
өвлүүлэн үлдээхийн төлөө эв нэгдэлтэй, итгэл дүүрэн урагшилцгаая.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөө түүхт 15 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн,
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал
Н.Булгантамир
Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит үр дүнд суурилсан мэдлэг, чадвар, хандлага үнэт зүйлсийг бүх нийтэд бий болгох замаар байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаална.
Бид зорьж буй алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн чиглэлийг тэргүүлэх ач холбогдолтой хэмээн тодорхойлсон байна. Үүнд:
Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит үр дүнд суурилсан мэдлэг, чадвар, хандлага үнэт зүйлсийг бүх нийтэд бий болгох замаар байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаална.
Бид зорьж буй алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн чиглэлийг тэргүүлэх ач холбогдолтой хэмээн тодорхойлсон байна.