ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ
Байгууллагын товч танилцуулга
Олон улсын жишигт нийцсэн байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн төв болно.
01
Үндсэн чиг үүрэг
01
Цэнгэг ус, байгалийн бусад нөөцийг хамгаалах
02
Экологийн боловсрол олгох
03
Судалгаа шинжилгээ хийх
04
Мэдээлэл, сурталчилгаа
02
Алсын хараа, эрхэм зорилго
Алсын хараа
Олон улсын жишигт нийцсэн байгаль орчны сургалт, судалгаа, мэдээллийн төв болно.
Эрхэм зорилго
Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит үр дүнд суурилсан мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлсийг бүх нийтэд бий болгох замаар байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаална.
03
Байгаль орчны сургалтын чиглэл
-
Шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын жишиг, стандартад нийцсэн шинэлэг арга зүйд тулгуурласан албан бус сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.
-
Мэдлэг ойлголт, дадлага, ур чадвар олгох сургалтыг бүтээлч үйл ажиллагаа, практикт тулгуурлан зохион байгуулдаг.
-
Сургалтын танхим, музей буюу танин мэдэхүйн төв, лаборатори, үзэсгэлэнгийн танхим зэрэг сургалт зохион байгуулах материаллаг бааз сайтай.
-
Албан бус сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш, боловсон хүчний нөөц бүрдсэн.
04
Байгууллагын орчин, нөхцөл, техник хангамж
Их танхим
80–100 хүн
80–100 хүний суудалтай. Хоёр хэл дээр синхрон орчуулга хийх тоног төхөөрөмжтэй.
Усны сургалтын лаборатори
230 м²
Гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн болон бусад төрлийн биет үзмэрийн үзэсгэлэн зохион байгуулахад зориулсан 230 м² талбайтай.
Уулзалтын танхим
15–20 хүн
15–20 хүний суудалтай.
Семинарын танхим
50–60 хүн
50–60 хүний суудалтай.
Эко кафе
45 / 80 хүн
45 хүний суудалтай, 80 хүний босоо хүлээн авалт хийх хүчин чадалтай.
Дуу бичлэгийн студи
Дуу бичлэгийн студийн зориулалт бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд байгаль орчны боловсрол олгох хичээл, ярилцлагыг олон нийтэд түгээдэг.
05
Олон нийт, сургалтын чиглэлээр
-
Төсвөөс хүлээлттэй бус түншлэлийн хүрээнд арга хэмжээг иргэд, олон нийтэд шинэ, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах.
-
Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын төсөл хөтөлбөрийг хамтран зохион байгуулах, зорилтот бүлэг, сурагч, оюутан, залуучуудтай хамтран ажиллах хөтөлбөрийг боловсруулах.
-
Байгаль хамгаалах чиглэлээр үнэ төлбөргүй мэдээ бэлтгэж олон нийтэд түгээх, сэтгүүлчдийн клуб, редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, олон нийтэд сонирхолтой байдлаар мэдээлэл хүргэх.
06
Судалгааны чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ
-
Ус болон байгаль орчны бусад чиглэлийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах.
-
Бүтцийн хүрээнд орон тооны бус эрдмийн зөвлөл байгуулах, тэргүүлэгч судлаачдыг сонгох, байгууллагын улирал бүрийн тайланг тухайн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн үнэлгээ авах.
-
Мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх.