3R4UB төсөл

3R4UB төсөл

Төслийн ерөнхий мэдээлэл

Танилцуулга :

Европын Холбооны санхүүжилтээр Switch-Аsia хөтөлбөрийн хүрээнд Италийн Үндэсний Судалгааны Зөвлөл ба түүний дэргэдэх Хөгжлийн Инноваци, Үйлчилгээ Судлалын Институт (CNR – IRISS) нь Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв болон Итали улсын төрийн өмчит “Мэтэллия Сервици” компанийн хамтаар “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduce, reuse, recycle) дадал буюу 3R4UB” төслийг “Байгалиа хайрлаж, баялаг бүтээе!” уриатайгаар хэрэгжүүлж байна. ЦУНБХТ нь төслийн мэдээлэл харилцаа болон нөлөөллийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

Төслийн зорилго : Хог хаягдлын тогтвортой менежментийг үндсэн 6 багц ажлын хүрээнд нэвтрүүлэх зарчмаар нийслэл хотын орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх замаар оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулахад орших бөгөөд тухайн үндсэн зорилгын хэрэгжилтийг хангахын тулд дараах голлох зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Тогтортой хөгжлийг нэмэгдүүлэх
    Хог хаягдалын зохистой менежментийн туршлагыг зорилтод бүлгүүдэд үр ашигтай хэд хэдэн сувгаар харилцаа холбооны стратеги ашиглан сурталчлах.
  • Хог хаягдалыг дахин боловсруулалтын системийг хөгжүүлэх
    Төрийн болон хувийн хэвшлийн ур чадвартай мэргэжилтэн, мэргэжлийн хүмүүст сургалт семинар зохион байгуулах замаар 3R4UB төсөлд татан оролцуулах.
  • Тойрог эдийн засгийг дэмжих
    Хог хаягдалыг бууруулан дахин ашиглах материалыг орлогын эх үүсвэр болгодог тойрог эдийн засгийг дэмжих

Төслийн хамрах хүрээ ба хугацаа: Төслийн үйл ажиллагаа 2020 онд албан ёсоор эхлэх ёстой байсан боловч цар тахлын улмаас 2022 он хүртэл хойшилсон ба дараагийн 3 жилийн хугацаанд хэрэгжиж 2025 онд дуусгавар болно.

Төслийн зорилтот бүлэг:

  • Төслийн үндсэн 6 багц ажлын нэг болох туршилтын төсөлд СХД-ийн ЕБС-ийн 8-14 насны 25.000 сурагчид хамрагдах ба мөн салбарын төрийн бус байгууллагын төлөөлөл нь холбоотон байгууллагын хувиар төслийн бүхий л үйл ажиллагаанд хамтран ажиллана.
  • Төслийн хүрээнд хог хаягдлын менежментийн чиглэлд Улаанбаатар хот болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагын мэргэжилтэн, удирдах албан тушаалтан болон холбогдох их сургуулийн багш, судлаачидтай хамтын ажиллагаа үүсгэж, харилцан туршлага солилцон ажиллаж байна.
  • Хог хаягдлын салбарын тогтвортой менежментийг хангахад санхүүгийн шийдэл тодорхойлох багц ажлын хүрээнд дотоодын болон олон улсын санхүүгийн институт, мэргэжлийн байгууллага ба үйлдвэр, ААН-үүдтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байна.

Төслийн өгөөж хүртэгч тал:

  • Улаанбаатар хотын оршин суугчид буюу тэр дундаа СХД-ийн нийт 150.000 орчим иргэд;
  • Хог хаягдлын салбарын БЖДҮ эрхлэгчид гэх мэт.

 

Түншлэлийн гэрээ

SWITCH ASIA ба Төв Ази II хөтөлбөр – Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R (reduce, reuse, recycle) дадал буюу 3R4UB” төслийг хэрэгжүүлэхээр өргөдөл гаргагч тал болох төслийн үйл ажиллагааны албан ёсны салбар нэгж бүхий Итали улсын Үндэсний судалгааны зөвлөл болон түүний дэргэдэх Хөгжлийн Инноваци ба үйлчилгээ судлалын институт (CNR-IRISS) байгууллага, түнш байгууллагууд болох Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв (УТҮГ), Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Итали улсын “Метеллия Сервици” ХХК хооронд харилцан тохиролцож 2022 оны 4 дүгээр сард түншлэлийн гэрээг байгуулсан.