НОГООН МОНГОЛЫН ТӨЛӨӨ

НОГООН МОНГОЛЫН ТӨЛӨӨ

“НОГООН МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ҮНДЭСНИЙ КАМПАНИТ АЖИЛ

БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь “Ногоон Монголын Төлөө” кампанит ажилд нэгдэн орсон төрийн ганц байгаль орчны боловсрол олгодог байгууллага билээ.

2022 оны 10 сарын 18-ны өдөр байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны чиглэлээр ажилладаг байгууллага, төсөл хөтөлбөрүүд нэгдэж “Ногоон Монголын Төлөө” үндэсний кампанит ажлыг хэрэгжүүлэхээр Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурсан. Тус кампанит ажлын оролцогч байгууллагууд нь төрийн, төрийн бус, судалгаа шинжилгээний болон донор байгууллагууд болно. Оролцогч талууд хамтран байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааг бодлого боловсруулагчид, хүүхэд залуучууд, орон нутгийн иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой. Энэ хүрээнд оролцогч байгууллагууд мэдээлэл, сургалт сурталчилгааны материалууд, арга аргачлалаа нэгтгэн харилцан солилцож ашиглах ажлуудыг хийж эхлээд байна. Тус ажлын хүрээнд хөгжүүлэн гаргасан цахим хуудас, Facebook групп, YouTube суваг нь оролцогч талуудтай хамтран ажиллах, туршлагаа солилцох талбар болох юм.

Герман Монголын хамтын ажиллагааны SPACES төслөөс “Ногоон Монголын Төлөө” кампанит ажлын хүрээнд 2023 онд “БАЙГАЛЬ ОРЧНЫ КАМПАНИТ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ 10 АЛХАМ” сургалтыг II үе шаттай сургалт, мөн “БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААГ ТЕАТРЧИЛСА АРГААР ХҮРГЭХ НЬ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж, мэргэжилтнүүдээ чадавхжуулсан билээ.

Энэ сургалтыг үр дүнд ЦУНБХТ нь Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид, орчны бүсийн зөвлөлийн гишүүд, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын орчны бүсийн албан хаагчид, иргэд, олон нийт, экологийн клубийн сурагчдад чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан.