Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Н.Булгантамиртай Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын онцлог, Монгол орны газрын доройтол, усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, байгаль хамгааллын асуудлаар ярилцлаа. Сурвалжлагч: Сайн байна уу. Монгол Улс энэ өдрүүдэд дэлхийн анхаарлын төвд байна. COP17 арга хэмжээг Монгол Улсад...
