ЦУНБХТ нь байгаль орчны сургалт, мэдээллийн төвийн жишиг стандартаар баригдсан барилга, байгууламжид үйл ажиллагаа явуулдаг. Их, бага танхим, музей, аквариумын үзмэр хосолсон сургалтыг өөрийн байрандаа тогтмол зохион байгуулж байна. Төвийн музейн биет үзмэрүүдийг мэргэжлийн хүний тайлбартай үзсэнээр, байгаль орчны танин мэдэхүйн боловсролыг амьд байгальд олж авсан мэт болдгоороо өгөөжтэй. Байгаль орчны сургалт явуулах иж бүрэн...
Author: ecc
Дадлагад суурилсан сургалт
Сургалт, хөтөлбөрт оролцогчдыг байгаль орчинд ээлтэй зөв мэдлэг, хандлага, дадалтай иргэн болон төлөвшихөд чухал хувь нэмэр оруулсан сургалтын чухал хэлбэр юм.
Орон нутгийн сургалт
Орон нутгийн удирдлага, иргэд, малчид, эко клубийн сурагчидтай хамтран тус нутгийн онцлог тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох сургалт зохион байгуулдаг.
Лабораторийн сургалт
Лабораторийн нөхцөлд усны шинж чанарыг тодорхойлох туршилт болон усан орчинд амьдардаг зарим шавжийн биологи, экологийн онцлог шинж чанар, загасны насыг хайрсаар танин мэдэх зэрэг сургалтыг зохион байгуулдаг.
Салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалт
Байгаль орчны салбарын албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулдаг.
3R4UB төсөл
Төслийн ерөнхий мэдээлэл Танилцуулга : Европын Холбооны санхүүжилтээр Switch-Аsia хөтөлбөрийн хүрээнд Италийн Үндэсний Судалгааны Зөвлөл ба түүний дэргэдэх Хөгжлийн Инноваци, Үйлчилгээ Судлалын Институт (CNR – IRISS) нь Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв болон Итали улсын төрийн өмчит “Мэтэллия Сервици” компанийн хамтаар “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг...
НОГООН МОНГОЛЫН ТӨЛӨӨ
“НОГООН МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ҮНДЭСНИЙ КАМПАНИТ АЖИЛ БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь “Ногоон Монголын Төлөө” кампанит ажилд нэгдэн орсон төрийн ганц байгаль орчны боловсрол олгодог байгууллага билээ. 2022 оны 10 сарын 18-ны өдөр байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны чиглэлээр ажилладаг байгууллага, төсөл хөтөлбөрүүд нэгдэж “Ногоон Монголын Төлөө” үндэсний кампанит ажлыг хэрэгжүүлэхээр Харилцан...