Танилцуулга :
World Cleanup Day нь дэлхийн улс орнуудын иргэд, төр нийгмийн байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль зэрэг олон нийтийг нэгтгэн хог хаягдал, бохирдлыг бууруулах, орчныг цэвэрлэх, хог хаягдлын талаарх зөв дадлыг бий болгох зорилготой дэлхийн хэмжээний хөдөлгөөн юм.
Төслийн зорилго : Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв /УТҮГ/ нь олон нийтийн экологийн боловсрол, байгаль орчныг хамгаалах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр – Clean Up-6” арга хэмжээг 2026 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр орон даяар зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Байгаль орчны газрууд, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, Сав газрын захиргаад болон салбарын харьяа төрийн байгууллагууд, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран оролцлоо. Үүнд :
| № | Аймгийн нэр | Зохион байгуулагч байгууллагын тоо | Дэмжиж хамтран ажилласан хувь хүн, аж ахуй нэгжийн нэр | Нийт оролцогчдын тоо | Цэвэрлэгээний арга хэмжээг зохион байгуулсан байршил | Нийт цэвэрлэсэн хог хаягдлын хэмжээ (тонн) |
| 1 | Орон нутаг | 46 | 92 | 8771 | 45 байршил | 367 |
| 2 | Нйислэл | 3 | 70 | 11800 | 9 байршил | 87 |
| Нийт | 49 | 162 | 20571 | 54 | 454 | |
CleanUp Mongolia-6 нь зөвхөн гудамж талбай, нийтийн эзэмшлийн болон байгаль орчны бохирдлыг цэвэрлэх үйл ажиллагаагаар хязгаарлагдаагүй бөгөөд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, хог хаягдлын зохистой менежментийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний үйл ажиллагаа боллоо.
Жилээс жилд өргөжин тэлж буй CleanUp Mongolia аяны гол зорилго нь нэг өдрийн цэвэрлэгээгээр хязгаарлагдах бус, байгаль орчноо хамгаалах зөв хандлага, хариуцлагатай дадлыг иргэн бүрийн өдөр тутмын амьдралд хэвшүүлэхэд оршино
