
Усны асуудал бол зөвхөн нэг улсын асуудал биш. Энэ бол хүн төрөлхтний оршин тогтохуйн асуудал. Тиймээс олон улсад үүссэн нөхцөл байдал, судлаачдын байр суурь, хиймэл оюун ухааны тооцоолол зэргийг энэхүү “Олон улсын эрдэм шинжилгээний хурал”-аар олон нийтэд танилцуулахаар зорьж байна.
“Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар дэлхий дахинд үүсэж буй усны асуудал, эрдэмтэн судлаачдын байр суурь, шинжлэх ухааны судалгааны үр дүн, хиймэл оюун ухаанд суурилсан тооцоолол, технологийн боломжуудыг олон нийтэд танилцуулахыг зорьж байна. Мөн усны нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийг хөгжүүлэхэд чиглэсэн шинэ санаа, шийдлийг хэлэлцэж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
Ус бол амьдралын үндэс, харин түүнийг хамгаалах нь хүн бүрийн төдийгүй улс орон бүрийн хамтын хариуцлага билээ.
