ТЕНДЕРИЙН УРИЛГА

2020-11-27

Огноо: 2020 оны 11 сарын 27
Тендер шалгаруулалтын нэр: “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Ногоон оффисийн менежментийн аргачлалыг нэвтрүүлэх” үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын төрөл: Зөвлөхөөс бусад үйлчилгээ
 
Тендер шалгаруулалтын журам: Тендер шалгаруулалтын онцгой журам, Харьцуулалтын арга
 
Санхүүжилтийн эх үүсвэр: “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл
 
Нийт төсөвт өртөг: 30,000,000 төгрөг
             
              Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Ногоон оффисийн менежментийн аргачлалыг нэвтрүүлэх” үйлчилгээ үзүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.
              Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  тендерийн баримт бичгийн төлбөр болох 50,000  төгрөгийг “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын төрийн сангийн 100900013013 тоот дансанд төлсөн байна.
            Үнийн саналыг битүүмжлэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн 2 давхарт 208 тоот эсвэл tender@ecc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
                Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендер шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.  
    
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж-9,
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ,

2 давхар 208 тоот
         Утас: 70107648
И.мэйл: tender@ecc.gov.mn
www.ecc.gov.mn
 
Тендерийн баримт бичиг татаж авах линк:
 https://drive.google.com/drive/folders/1dPPgsJ5xrbkMGh6r8Y_IKpwlK6bMba9O?usp=sharing
 
Бүх мэдээ