"ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН МОНГОЛ" АЯН ЗАРЛАЛАА.

2019-08-15

"ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН МОНГОЛ" АЯН

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хандлагаа өөрчилье" багц ажлын хүрээнд "Хоггүй цэвэрхэн Монгол" аяныг 2019 оны 08-р сарын 01-нээс 2020 оны 06-р сарын 01-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
 

Уг аян нь Хог хаягдлын тухай хуулийг бүс нутгийн хэмжээнд бүх түвшинд сурталчлах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх, урамшууллын шинэ системийг хэрэгжүүлж, хэвшүүлэх, зөрчилд хариуцлага тооцох талаарх мэдээлэл өгөх, сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд уралдаан зарлаж, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Аян аймаг, сум, дүүрэг, баг, хороо, төрийн захиргааны байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, БОАЖЯ-ны харъяа газрууд, иргэд, олон нийтийн байгууллагуудыг хамрах юм.

 

Бүх мэдээ