ТЕНДЕРИЙН ЗАР: НОГООН ПАСПОРТ АЯНЫ ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ОРОН НУТГИЙН СУРАГЧДЫГ “БЭЭЖИН ХОТЫН АЯЛАЛД ХАМРУУЛАХ” ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

2019-08-14

Тендер шалгаруулалтын нэр: “Бээжин хотын аялал зохион байгуулах” үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах
 
Тендер шалгаруулалтын төрөл: Зөвлөхөөс бусад үйлчилгээ
 
Тендер шалгаруулалтын журам: Тендер шалгаруулалтын онцгой журам, Харьцуулалтын арга
 
Нийт төсөвт өртөг: 22,500,000 төгрөг
 
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
 
           Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Бээжин хотын аялал” зохион байгуулах үйлчилгээ үзүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.
           
Үнийн санал ирүүлэх үйлчилгээний зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
           
Үнийн саналыг битүүмжлэн 2019 оны 08 дугаар сарын 21ий өдрийн 10:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн 3 давхарт 302 тоот эсвэл info@ecc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан  2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 20 минутад нээнэ.
           

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо,
Зайсангийн гудамж-9, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ,  3 давхар 301 тоот

 Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга   
Ц.Ичинхорлоо Утас: 70107648


Тендерийн баримт бичиг татаж авах линк:
 https://drive.google.com/file/d/1J3etZYwGV1459WHkBIU3Annuybx9Moz5/view?usp=sharing
 
Бүх мэдээ