Шалгаруулалтад оролцохыг урьж байна.

2019-08-06

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисийн хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний чуулга уулзалт 2019 оны 9-р сарын 23-нд Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулга уулзалтын нэгээхэн хэсэг болсон НҮБ-ын Уур амьсгал, залуучуудын дээд хэмжээний уулзалт 2019 оны 09-р сарын 21-нд болно.

Уг уулзалтад Улаанбаатар хотоос оролцох сонирхолтой ногоон паспорт эзэмшигч нэг сурагчийг шалгаруулах тул шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тавигдах шаардлага:
- Ногоон паспорт аянд идэвхитэй оролцогч, ногоон паспорт эзэмшигч сурагч байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Цаашид байгаль орчны чиглэлээр сонгон суралцах хүсэл эрмэлзэлтэй байх;

Сонирхож буй сурагчид байгаль орчны чиглэлээр дурын сэдвийг сонгон англи хэл дээр илтгэл бэлтгэж, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд танилцуулна. 
Жич: Илтгэлийн хураангуй товч тодорхой 10 хүртэлх слайд байна.
Оролцох сурагчид 99153165 дугаарт холбогдон бүртгүүлнэ үү.

https://www.un.org/en/climatechange/youth-summit.shtml
 
 
 
 
 
Бүх мэдээ