"Ногоон паспорт" аяны нэрэмжит "НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ" модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах нээлтийн арга хэмжээ 2019 оны 06-р сарын 08-нд болно.

2019-06-07

 
 
Нэг. Үндэслэл
 
Монгол улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг Ойн боловсролыг дэмжих жил болгон зарласны дагуу, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачлагаар хэрэгжүүлж байгаа “Ногоон паспорт” аяны хэрэгжилтийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт, орон нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхад нийцүүлэн Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд  модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, орон нутгийн ард иргэдийн  амьжиргааг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, мөн хүүхэд залууст ногоон паспорт түүний ач холбогдлыг сурталчлан таниулах, байгальд ээлтэй зөв дадал хэвшлийг бий болгоход энэхүү арга хэмжээний зорилго оршиж байна.
 
Хоёр. “Ногоон паспорт- Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн танилцуулга
Ногоон паспорт аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт нийслэлийн дүүргүүд болон аймаг тус бүрт байгуулж байна. Мөн энэхүү ойн зурвасыг байгуулахдаа улирал харгалзахгүйгээр хийх нэг хэлбэр болох далд үндэсний системтэй суулгац буюу бортоготой суулгацыг хэрэглэж байгаагаараа болно.
Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой.
 
Гурав. Удирдлага, зохион байгуулалт
Санаачлагч:  Байгаль орчин аялал жуулчлалын яам
Ерөнхий зохион байгуулагч: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

Хамтран зохион байгуулагчид:  
                                
Дөрөв. Хамрах хүрээ
 
Хэнтий аймаг, Дорнод аймаг, Өвөрхангай аймаг, Дундговь аймаг, Баян-Өлгий аймаг, Ховд аймаг, Увс аймаг, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэг  
 
Тав. Хугацаа
 
         2019 оны 06 сарын 08 өдрийн 11:00 -13:10 цагийн хооронд
 
Зургаа. Хүлээгдэж буй үр дүн  
 
ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ
--оОо--




 
Бүх мэдээ