“ХАМТДАА ЭХЛҮҮЛЬЕ” БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ УРАЛДААН ЗАРЛАЛАА.
2019-05-27
“ХАМТДАА ЭХЛҮҮЛЬЕ” БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Нийтлэг үндэслэл
Экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн тулгамдсан зорилт болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд байгалийн зүй тогтлыг зөвхөн танин мэдэх төдийгүй нийгмийн бүх хүрээ, нийт хүн төрөлхтний оюун ухаанд нь байгальтай зүй зохистой харьцах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах үзэл санааг төлөвшүүлэх нь нэн тэргүүний асуудал юм.
Иймд Ногоон паспорт аяны хүрээнд байгаль орчны чиглэлээр сурч буй оюутан залуусаар дамжуулан олон нийтэд байгаль орчны мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх “Хамтдаа эхлүүлье” үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Хоёр. Зорилго
Байгаль орчны чиглэлээр сурч буй оюутан залуусаар дамжуулан олон нийтэд байгаль орчны мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх.
Гурав. Хамрах хүрээ
Уралдаанд байгаль орчны чиглэлээр сурч буй /2019-2020 оны хичээлийн жилд 3-4-р курст элсэн суралцах/ оюутан залуус оролцох боломжтой.
Дөрөв. Уралдааны зохион байгуулалт
Уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдана.
1-р үе шат: Ирүүлсэн төлөвлөгөөтэй танилцаж хамгийн шилдэг санаа тусгасан 10 багийн ажлыг төлөвлөгөөг шалгаруулна.
2-р үе шат: Шалгарсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төлөвлөгөөний дагуу ажлын тайлантай танилцаж шилдгийн шилдэг 3 багийг шалгаруулж урамшуулна.
Тав. Үйл ажиллагааны хуваарь
2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны хооронд явагдана.
- Уралдаанд оролцох багийн танилцуулга ажлын төлөвлөгөөг 2019.06.05-2019.06.15-ны хооронд info@ecc.gov.mn хаягаар хүлээн авна.
- 2019.06.18-ны өдөр 10 багийн ажлын төлөвлөгөөг шалгаруулан мэдээлэл хүргүүлнэ.
- 2019.06.20-2019.06.21-ны өдрүүдэд 11:00 цагаас шалгарсан багуудтай уулзалт зохион байгуулж чиглэл өгнө.
- 2019.06.24-2019.10.10-ны хооронд төлөвлөгөөг хэрэгжүүлэх
- 2019.10.11-2019.10.15-ны хооронд үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын тайланг info@ecc.gov.mn хаягаар хүлээн авна.
- 2019.10.16-10.18-ны өдрүүдэд шалгаруулалт явагдана.
- 2019.10.21-ны өдөр дүнг нийтэд мэдээлэн шилдгийн шилдэг багийг шагнаж урамшуулна.
Зургаа. Тавигдах шаардлага
- Уралдаанд оролцох баг нь 5-8 хүний бүрэлдэхүүнтэй байх
- Багийн бүх гишүүд байгаль орчны чиглэлээр суралцдаг байх
- Гишүүд нь 2019-2020 оны хичээлийн жилд 3 болон 4-р курст элсэн суралцах оюутан байх
- Олон нийтэд байгаль орчны мэдээ мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргасан байх
- Заасан хугацаанд төлөвлөгөөгөө info@ecc.gov.mn хаягаар ирүүлсэн байх
Долоо. Зохион байгуулагч
Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв “УТҮГ”
Найм. Хүлээгдэж буй үр дүн
- Байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутан залуусын идэвх санаачлага нэмэгдсэн байна.
- Иргэд олон нийтэд байгаль орчны олон талт мэдлэг ойлголтыг өгсөн байна.
- Иргэд олон нийт зөв дадал хэвшил хандлагыг төлөвшүүлсэн байна.
- Хамгийн багадаа 10.000 хүнд байгаль орчны мэдлэг ойлголтыг сурталчлан таниулсан байна.
Ес. Шагнал
- 1-р байр 1.000.000 (Нэг сая таван зуун мянган төгрөг)
- 2-р байр 800.000 (Найман зуун мянган төгрөг)
- 3-р байр 500.000 (Таван зуун мянган төгрөг)
Шалгарсан багуудыг төлөвлөгөө хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөөгөөр хангах дэмжлэг үзүүлнэ.
Арав. Холбоо барих
УБ хот, Хан-уул дүүрэг 11-р хороо Зайсангийн гудамж -9, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 3 давхар 311 тоот. Утас: 70107644
Бүх мэдээ