“ӨГИЙ НУУРЫН ЗАГАСНЫ ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, АГНУУРЫН НӨЛӨӨ” ТАНИН МЭДЭХҮЙН ӨДӨРЛӨГ БОЛНО.

2019-05-27

ӨГИЙ НУУРЫН ЗАГАСНЫ ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, АГНУУРЫН НӨЛӨӨ 
ТАНИН МЭДЭХҮЙН ӨДӨРЛӨГИЙН  УДИРДАМЖ
 

 
Нэг. Нийтлэг үндэслэл
      Монгол орны загас хамгааллын төлөвлөгөөний эмхтгэл баримт бичигт үндэсний хэмжээнд бүртгэлтэй нийт загасны дөрөвний нэг орчим нь ховордож байгаа тухай дурдсан байдаг. Загасны үржлийн оргил үе болох жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ны хооронд загасыг агнаснаар тухайн төрөл зүйлийг устах аюулд оруулдаг. Иймд загасны үржлийн үед агнуурын загасыг хамгаалах, популяцын тогтвортой байдлыг дэмжих, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах тухай мэдээлэл олгох, зөв зохистой загасчлалыг сурталчлах зорилгоор “Өгий нуурын загасны зүйлийн бүрдэл, агнуурын нөлөө” танин мэдэхүйн өдөрлөгийг зохион байгуулж байна.
 
Хоёр. Зорилго
      Спорт загас сонирхогчид, Эко клубын сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, загасны зүйлийн бүрдэл, хамгаалал түүнд үзүүлэх агнуурын нөлөөллийн талаар мэдээлэл олгох, зөв зохистой загасчлалыг сурталчлахад  оршино.  
 
Гурав. Хаана, хэзээ
Хаяг: Зайсангийн гудамж-9, ХУД, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын Их танхимд 14:30 цагт.
Холбоо барих: 70107644, 99013809

Дөрөв. Хамрах хүрээ 
Спорт загас сонирхогчид, ЕБС-ийн Эко клубын сурагчид
 
Тав. Зохион байгуулагч
Ерөнхий зохион байгуулагч: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв (УТУГ)
Хамтран зохион байгуулагч: Загасчлах хэрэгслийн Рапала дэлгүүр, Өдөрж клуб
 
Зургаа. Хийж гүйцэтгэх ажил
  • Өгий нуурын загасны зүйлийн бүрдэл, агнуурын нөлөө- танин мэдэхүйн илтгэл
  • Зөв зохистой загасчлалын  танилцуулга
  • Загасчлалын хэрэгслийн үзэсгэлэн, худалдаа
  • Аквариум, музейтэй танилцах
Долоо. Гарах үр дүн
  • Өгий нуурын  загасны зүйлийн бүрдэл , тэдгээрийн амьдралын онцлогийн талаар мэдлэг олгосон байна.
  • Байгаль орчинд ээлтэй загасчлал хийх арга, аргачлалын талаар мэдээдэл олгож, зөв зохистой загасчлалыг сурталчилсан байна.
  • Загасны хориотой агнуурын нөлөөг таниулсан байна.
  • Загасаар дамжуулан гол ус, байгаль эх дэлхийгээ хамгаалах  сэтгэлгээг төлөвшүүлсэн байна.
  • Монголд зөв зохистой загасчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа байгууллага, иргэдийн үйл ажиллагааг танилцуулсан байна.  
  • Экосистем дэх загасны үнэ цэнийн талаар мэдлэг мэдээлэл дээшилсэн байна.
  • Эко клубын хүүхдүүдэд дээр дурдсан мэдээллийг олгосноор, гэр бүл найз нөхдөдөө загасны тухай мэдээлэл түгээн дэлгэрүүлнэ.

 
Бүх мэдээ