Дэлхийн ус намгархаг газрын өдрийг тохиолдуулан "Ус намгархаг газар ба уур амьсгалын өөрчлөлт" сургалтыг зохион байгууллаа.

2019-02-02

Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Конвенц /РАМСАР/-ийг баталсан хоёрдугаар сарын 2-ны өдрийг “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг.

Тус конвенцид Монгол улс 1998 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр албан ёсоор нэгдэн орсон. Улмаар усны шувууд олноор амьдардаг, олон улсад ач холбогдол бүхий ус намгархаг газруудын РАМСАР-ын конвенцид манай орны 11 днуур бүртгэгдээд байна.

Уг  конвенцийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь  жил бүрийн 2 дугаар сарын 2-ны өдөр Дэлхийн ус намгархаг газрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ онд дэлхий нийтээрээ “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид тэмцэж чадна” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Энэхүү өдрийн хүрээнд манай төв нь “Минж нутагшуулах төсөл”-тэй хамтран "Ногоон паспорт"  аянд идэвхтэй оролцогч сурагчдын төлөөлөл нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 45 эко клубын гишүүн сурагчдыг хамруулан  “Ус намгархаг газар ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр сургалт зохион байгууллаа.


 
Бүх мэдээ