"Байгаль хамгаалах уламжлал" сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа
2019-02-18
“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛ” СЭДЭВТ
ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Зорилго
Эрт дээр үеэс Монгол түмний байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлалт зан үйл, сургаалийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх замаар хүрээлэн буй орчин, ан амьтдыг хайрлах сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.
Хоёр. Хамрах хүрээ
- Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн IX-ХI ангийн сурагчид
Гурав. Хугацаа
Бүтээлийг хүлээн авах:
- Оролцогчдын бүтээлийг 2019 оны 3 дугаар сарын 17–ны өдрийг хүртэл Цэнгэг Усны Нөөц Байгаль Хамгаалах төв, 301 тоотод хүлээн авна. Бүтээлийг заасан хугацаанд шуудангаар хүлээн авч болно.
Шалгаруулалт:
- Цэнгэг Усны Нөөц Байгаль Хамгаалах төвөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн бүтээлийг хянаж үзээд 2019.03.18-ны өдөр шалгаруулна.
Гар зургийн үзэсгэлэн гарах:
- Уралдаанд ирсэн бүтээл нь Цэнгэг Усны Нөөц Байгаль Хамгаалах төвийн өмч болох бөгөөд буцааж олгохгүй болно.
- 2019.03.19-2019.03.22 хүртэл гар зургийн нээлттэй үзэсгэлэн төвийн I давхарт болно.
Дөрөв. Тавигдах шаардлага
- “Байгаль хамгаалах уламжлал” сэдвийн хүрээнд зөвхөн өөрийн зурсан бүтээлээр оролцоно.
- Монголчуудын байгаль дэлхий, ан амьтдыг хамгаалах уламжлалыг харуулсан байх
- Утга агуулга ойлгомжтой байх
- Бүтээлийн хэмжээ А2 байх
- Уралдаанд оролцогч нь аймаг, дүүрэг, сургууль, анги, өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаараа бүтээлийн баруун доод буланд тодорхой бичсэн байна.
Тав. Шагнал урамшуулал
I-байр БОАЖ-ын сайдын Өргөмжлөл, мөнгөн шагнал 300 000₮
II-байр БОАЖ-ын сайдын Өргөмжлөл, мөнгөн шагнал 250 000₮
III-байр БОАЖ-ын сайдын Өргөмжлөл, мөнгөн шагнал 200 000₮
Тусгай байр БОАЖ-ын сайдын Өргөмжлөл, мөнгөн шагнал 100 000₮
ХАЯГ: Монгол Улс, 17023 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсангийн гудамж -9 “Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв” ҮТҮГ
ХОЛБОО БАРИХ: 701076448 99153165
Бүх мэдээ