“Үр дүнд суурилсан удирдлагын системийг ашиглах нь” сургалт боллоо.

2018-12-21

            Канад Улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлдэг “Монгол Улс, Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” /МЕРИТ/ төслөөс зохион байгуулсан “Үр дүнд суурилсан удирдлагын системийг ашиглах нь” сэдэвт 2 долоо хоногийн  сургалтанд манай төвийн албан хаагчид хамрагдлаа.
 
        
 
        Төвийн албан хаагчдад үр дүнд суурилсан удирдлагын талаар ойлголт өгөх, үйл ажиллагаандаа загвар, аргачлалыг нэвтрүүлэх  зорилго бүхий энэ төрлийн сургалт төрийн байгууллагад анх  удаа явуулж байгаагаараа онцлогтой юм.
Тус сургалтыг үр дүнд суурилсан удирдлага, оролцогч талуудын дүн шинжилгээ, хяналт-шинжилгээ, үнэлгээний систем гэсэн чиглэлээр MERIT төслийн техникийн зөвлөх Рэймонд Жирвэйс удирдан явууллаа.
 
 
            Уг сургалтанд хамрагдсан төвийн албан хаагчид үр дүнд суурилсан удирдлагын талаар ойлголтоо гүнзгийрүүлэн өөрсдийн эрхэлж буй ажлын байрандаа хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай болсоноор хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа өөрчлөлт, үр дүнг авчрах юм. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааны богино, урт хугацаанд гарсан ахиц өөрчлөлтүүд, үр нөлөөг тодорхойлж хэмжих, үнэлэхэд ач холбогдолтой.
Бүх мэдээ