Ногоон паспорт аяны хүрээнд "Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг"-ийг сургуулиудад байршуулж эхэллээ.

2018-05-24

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санаачилсан “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон паспорт” аяны нэгээхэн хэсэг нь сурагчдад аюултай хог хаягдал болох хаягдал зай хураагуурыг зөв зохистой хаях мэдлэг олгох, сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг байршуулан, аюултай хог хаягдлыг ахуйн хог хаягдалтай холихгүй, тусад нь хаяж хэвших зөв дадлыг бий болгох юм. 

Уг арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ, Нийслэлийн Боловсролын газар, Байгаль орчны газар, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Зиг Заг групп хамтран  нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад байршуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд "ХАЯГДАЛ ЗАЙ ХУРААГУУР ЦУГЛУУЛАХ ЭХНИЙ ХАЙРЦГИЙГ байршууллаа.

Цаашид ногоон паспорт аянд нэгдсэн нийслэлийн сургуулиудаас 150 сургуульд энэхүү хайрцгийг байршуулах юм.

Арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн удирдлагууд,  Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан болон сургуулийн удирдлагууд, эко клубийн багш, сурагчид оролцлоо. 







Бүх мэдээ