"Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр-2018" арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2018-05-13


Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг энэ жил “
#Шувуу_хамгаалалд_дуу_хоолойгоо_нэгтгэцгээе” уриан дор Монголын шувуу судлалын нийгэмлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монгол улсын их сургууль, Зүүн Ази, Австралазийн шувууны нүүдлийн замын сүлжээ, Рамсарын конвенцийн үндэсний хороо, Нүүдлийн зүйлийг хамгаалах конвенци, ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Үндэсний хороо, Монголика ХХК, Клин энержи Ази ХХК, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг байгууллагууд хамтран тэмдэглэлээ.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд 58 болон 71 дүгээр сургуулийн сурагчид оролцож, Ногоон нуурын шувуу ажиглах аялалд хамрагдан, уг үйл ажиллагаанд зориулсан шувуу, түүний нүүдлийн талаарх цуврал лекц сонсож, сонирхсон асуултандаа хариултаа авлаа.


Мөн уг өдрийн хүрээнд "Нүүдлийн шувууд"-2018 гар зургийн уралдаанд ирсэн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Уралдаанд 100 гаруй бүтээл ирүүлсэнээс эхний 3 байрыг шалгарууллаа.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
2017 оны 5-р сарын 12 -ны өдөр
Үргэлжлэх хугацаа Үйл ажиллагаа
8:00 МУИС-ийн 2-р байрны урд зогсоолоос Ногоон нуур руу шувуу ажиглахаар явна.
8:30 Ногоон нуурын баруун эрэгт хүрч, баг болгон хуваагдаж, нуурын шувуу ажиглаж, зүйлийг тодорхойлох ажиглалт хийнэ. 
10:30 Засварлага: Асуулт, хариулт, ярилцлага
11:30 БОАЖЯ-ны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг зорин явна.
12:00-12:10 Нээлтийн үг: Монголын шувуу судлалын нийгэмлэг болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн төлөөлөл.
12:10-12:30
 
 
12:30-12:50
Үйл ажиллагаанд зориулсан шувуу, түүний нүүдлийн талаарх цуврал лекц.
“Монгол орны шувуу ба хамгаалал”
             МУИС-ийн профессор багш, МШСН-ийн захирал С.Гомбобаатар
“Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”
БТМ-н шувуу судлаач Б.Соронзонболд.
12:50-13:20 “Нүүдлийн шувууд-2018” гар зургийн уралдааны үзэсгэлэн.
Сургуулийн сурагчдын гар зургийн уралдаанд ирсэн бүтээлийн танилцуулга (Цайны завсарлага).
13:20-13:40  Үйл ажиллагаанд зориулсан шувуу, түүний нүүдлийн талаарх цуврал лекц.
“Нүүдлийн шувуу, түүний нүүдлийн онцлог”
Чингис Хаан ОУ-ын нисэх буудлын шувуу судлаач, МШСН-ийн гишүүн
Б. Одхүү.
 
13:40-14:30 Баримтат кино. Нүүдлийн шувуудын амьдрал.
14:30-15:00 Хамгийн гоё шувууны дүр (маск)-ийг шалгаруулна. Хүүхдүүдийн сэтгэгдэл сонсоно. (Шалгаруулалт )
 
15:00- 15:20 Шагнал гардуулах болон хаалтын ажиллагаа.
 

 
Бүх мэдээ