Green talks уулзалт, ярилцлага “Бие засах газрын хүртээмж болон усны эрүүл ахуй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа

2017-12-14


Гадаадын улс орнуудын байгаль орчинд тулгамдсан асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн арга зам, туршлагын талаар хуваалцах, гадаад улсаас Монгол улсад байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдын яамдын төлөөллийг оролцуулсан “Green talks” цуврал уулзалт, ярилцлагыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс зохион байгуулдаг. 

Энэ удаагийн Green talks цуврал уулзалт, ярилцлагын зочноор Монгол дахь Францын элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Юнисеф, Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв, Veolia Co.ltd, Guillaume de Rubrouck ТББ-ын төлөөлөгчид оролцон “Бие засах газрын хүртээмж болон усны эрүүл ахуй” сэдвийн хүрээнд нүхэн жорлоныг хэрхэн өөрчлөх талаархи технологийн шийдэл, ариун цэврийн асуудал , Монгол улсад хэрэгжүүлсэн эко жорлон төслийн арга туршлагын талаар туршлагаасаа хуваалцан бие засах газрын хүртээмж болон усны эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэх арга зам, шийдлийн талаар илтгэл тавилаа.

 
                

                  

Уулзалт, ярилцлаганд Монгол дахь элчин сайдын яамд, ЭМЯ, НЭМҮТ, НБОГ, НМХГ, МБОИЗ, Монгол улсад хэрэгжиж буй эко төслүүд, их дээд сургуулийн оюутнууд, иргэдийн төлөөлөл оролцож сонирхсон асуултандаа хариулт авч харилцан ярилцлага өрнүүллээ.


                      

 
2014 оны статистик мэдээгээр Улаанбаатар  хотод ойролцоогоор  200 мянга гаруй нүхэн жорлон, 140 мянган угаадасны нүх байна.  Гэр хорооллын 90 орчим хувь нь  ил задгай жорлон ашиглаж байгаа учраас  хөрсний, улмаар хөрсөөр нэвчин усны бохирдлын гол шалтгаан болж байна гэсэн судалгааны дүн гарсан. Мөн нийслэлд гарч байгаа нийт халдварт өвчний 9,9 хувь нь бохироос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа учраас байгаль экологи, хүрээлэн буй орчин, ус, агаар, хөрсний бохирдлын гол шалтгаан болж байгаа ил задгай жорлонгийн асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэ удаагийн уулзалт, ярилцлагад оролцогчид Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах тогтвортой хөгжлийн 6 дахь зорилгын хүрээнд дэлхийн ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай,  Нүхэн жорлоныг хэрхэн өөрчлөх талаархи технологийн шийдэл, ариун цэврийн асуудал болон Монгол улсад хэрэгжүүлсэн эко нойл төслийн дадлага, туршлагын талаар туршлагаасаа хуваалцан бие засах газрын хүртээмж болон усны эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэх арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ. 
 
 
#Уулзалт_ярилцлагын_хүрээнд_дараах_сэдвүүдээр_илтгэл_хэлэлцүүллээ
 
                                             
  
Ц.Оюунгэрэл “Яагаад энэ тухай хэн ч ярьдаггүй вэ?, Бид үүний талаар ярих хэрэгтэй юу? 
 
                                                                  
         Гэр нийгэмлэг зураглалын төв Ч.Энхтунгалаг “Мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх үйл ажиллагаа”
 
                                                    
             
Юнисеф Н.Батнасан “Монголд тулгараад буй энэ асуудлын талаархи хүүхэд залуучуудын
ойлголт, мэдээлэл”
 
                                                  
                ДЭМБ В.Дэлгэрмаа “Монгол улсад ус, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр  ДЭМБ-ын  дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй үйл ажиллагаа арга хэмжээнүүд”

                
                                              Veolia Co.ltd Э.Солонго “Ус цэвэршүүлэх байгууламж”

               
                             Guillaume de Rubrouck ТББ Т.Алтанцэцэг “Ховд аймаг дахь Бордоо жорлонгийн төсөл

               
                               Т.Эрдэнэжаргал “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын эко жорлон төсөл” 

               

 

Бүх мэдээ