“Автомашины батарей, түүний хор уршиг” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

2017-12-14

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ хамтран Монголд ашиглагдаж байгаа автомашины хаягдал батарейн хор уршгийн талаар олон талын оролцоотойгоор хэлэлцүүлэн ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх, шаардагдах сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахаас гадны хэлэлцүүлгийн үр дүнг холбогдох байгууллагад илгээн шаардлагатай менежментийг боловсруулахад түлхэц үзүүлэх зорилго бүхий “Автомашины батарей, түүний хор уршиг” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамАвтотээврийн үндэсний төв ТӨҮГ, НЭМҮТ,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн байгаль орчны газар, “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ, ШУТИС-МТС-ийн дэргэдэх “RECYCLE” ТББ, Алтан оршихуй групп,  Приус  засварын газрын төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлэг нь автомашины хаягдал батарейн хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд шийдвэр гаргах түвшний байгууллагад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, мөн хэлэлцүүлгээс гарах үр дүн судалгаа шинжилгээний ажил, олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтууд зохион байгуулахад ашиглагдах юм. 


 
                                            “АВТОМАШИНЫ БАТЕРЕЙ ТҮҮНИЙ ХОР УРШИГ”
                                                                       хэлэлцүүлгийн хөтөлбөр

 
    Зохион байгуулагч
Хэлэлцэх асуудал
Оролцогч тал
Хугацаа
1
 
Хэлэлцүүлгийг нээж ЦУНБХТ-н Сургалт судалгааны хэлтсийн дарга П.Цогтсайхан үг хэлнэ.
1400-1410
2
Аюултай хог хаягдлын хор  хөнөөл, судалгаа, мэдээлэл
НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан ХУ-ны доктор /PhD/ Ш.Батдэлгэр
1410-1430
3
Евро-5 түлш
Нийслэлийн байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан
1430-1450
4
Автотээврийн салбарын хог хаягдлын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх арга зам
ШУТИС-Механик тээврийн сургуулийн дэргэдэх “Монголын автомашины Recycle” нийгэмлэгийн  гүйцэтгэх захирал И.Базаррагчаа
1450-1510
Цайны завсарлага
6
Монголын Хог Хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны танилцуулга
МХХДБҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Цэндмаа
1530-1550
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЭХ
1550-1630
 
 
 
 
 
 Хэлэлцэх асуудал:
  • Автомашины хаягдал баттерейн хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөлөл
  • Автомашины аюултай хог хаягдалд төрөөс баримтлаж буй бодлого хөтөлбөр
  • Автомашины хаягдал баттерейг дахин боловсруулах боломж
Оролцогч байгууллагууд:
Бүх мэдээ