" “Автомашины баттерей, түүний хор уршиг”" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

2017-12-06



Хосолмол хөдөлгүүрт автомашин шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэлхий нийтэд дэмжиж эко машин гэж нэрлэдэг хэдий ч жил бүр олон зуугаараа хэрэглээнээс гарсан баттерей, аккумляторууд аюултай хог хаягдлын  тоог нэмэгдүүлж байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулсаар байна. Хар тугалгатай батеррей, аккумуляторын болон никель кадми, мөнгөн ус агуулсан батерейн хаягдал, аккумулятороос ялгаж авсан элекролитийн уусмал зэрэг нь аюултай хог хаягдлын жагсаалтад бүртгэлтэй байдгаас гадна батерей нь найрлагандаа хүний удмын санд нөлөөлөх, сэтгэхүйн болон дотор эрхтэнүүдийн хямрал үүсгэх мөн хорт хавдрын эх үүсвэр болдог хүнд металлиудыг агуулдаг бөгөөд түүний хор хөнөөлийг багасгах, олон нийтэд таниулах, аюулгүйгээр дахин боловсруулах, үйлдвэрлэсэн улс руу нь буцаан илгээх гэх зэрэг зохион байгуулалттай бодлого, үйл ажиллагаа дутмаг байна.
Автомашины баттерейн ашиглалтын хугацаа дууссан цагаасаа их хэмжээний хорт бодис орчин тойрондоо ялгаруулан хүн амьтан, байгалийг хордуулахаас гадна ахуйн хэрэглээнээс гарсан баттерей, хуруу зайнууд нь аккумляторын нэгэн адил байгальд 100-150 жилийн хугацааны туршид хордуулсаар шингэн алга болдог нь энэ хорт бодисын нэн хортойг баталж байна. 
 
Хоёр. Зорилго
Монголд ашиглагдаж байгаа хосолмол хөдөлгүүрт машины  хаягдал баттерейн талаар олон талын оролцоотойгоор хэлэлцүүлэн ард иргэдийн мэдээллийг нэмэгдүүлэх, оролцоог хангахад дэмжлэг үзүүлэхэд шаардагдах сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахаас гадны хэлэлцүүлгийн үр дүнг холбогдох байгууллагад илгээн шаардлагатай менежментийг боловсруулахад түлхэц үзүүлэх;
 
Гурав. Хэлэлцүүлгийн сэдэв
 “Автомашины баттерей түүний хор уршиг”

Дөрөв. Ерөнхий зохион байгуулагч:

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
“Монголын Хог Хаягдлыг Дахин боловсруулах Үндэсний Холбоо” ТББ
Тав. Хэлэлцүүлэгийн хугацаа:  2017 оны 12 сарын 12-ны 14:00 цагт
 
Зургаа. Хамрах хүрээ, оролцогч талууд
  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  2. Зам, тээврийн хөгжлийн яам
  3. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ
  4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  5. Нийслэлийн байгаль орчны газар
  6. “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ
  7. ШУТИС-МТС-ийн дэргэдэх “RECYCLE” ТББ
  8. Ротари клуб “Green Project”
  9. Приус  засварын газар
  10. Автомашин импортлогч байгууллага
Долоо. Хэлэлцүүлэг болох газар
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын бага танхимд
Найм. Хэлэлцүүлгийн үр дүн
Хосолмол хөдөлгүүрт машины хаягдал баттерейн хог хаягдлыг бууруулах,  менежментийг сайжруулахад чиглэсэн хэлэлцүүлэгийг явуулан бодлого боловсруулж шийдвэр гаргах түвшний байгууллагад хэлэлцүүлгээс гарсан үр дүн илгээгдсэнээрээ асуудлыг шийдвэрлэх хувь нэмэрээ оруулах юм.
Мөн хэлэлцүүлгээс гарсан үр дүнг судалгаа шинжилгээний ажилд ашиглах, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтууд зохион байгуулагдана.
 
 Хөтөлбөр
Хэлэлцэх асуудал Оролцогч тал Хугацаа
   1  
Хэлэлцүүлгийг нээж ЦУНБХТ-н захирал Г.Номин үг хэлнэ
1400-14
10
   2 Аюултай хог хаягдлын талаарх төрөөс баримтлах бодлого БОАЖЯ 1410-1430
   3 Зам тээврийн салбарын хог хаягдлын менежментийг сайжруулах бодлого, төлөвлөлт Зам тээвэр хөгжлийн яам 1430-1450
   4 Тээврийн хэрэгслийн ашиглалт, техникийн байдал /Hybrid/ Автотээврийн үндэсний төв ТӨҮГ 1450-1510
   5 Нийслэлд төвлөрч буй автомашины хог хаягдлын зохицуулалт Нийслэлийн байгаль орчны газар 1510-1530
Цайны завсарлага
   6 Автотээврийн салбарын хог хаягдлын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх арга зам ШУТИС-Механик тээврийн сургуулийн дэргэдэх “Recycle” ТББ И.Базаррагчаа 1530-1550
   7 “Prius center” авто засварын төв Автомашины баттерейн эрэлт ба хэрэглээ 1550-1610
Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо
  8 Үйл ажиллагааны танилцуулага Монголын Хог Хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны Ерөнхийлөгч Д.Бямбасайхан 1610-1630
  9 Аюултай хог хаягдлын хор  хөнөөл, судалгаа, мэдээлэл НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ш.Батдэлгэр 1630-1650
  10 Аюултай хог хаягдал ба дахин боловсруулалт Алтан оршихуй групп ХХК 1650-1710
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЭХ 1710-1740
Бүх мэдээ