Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Эко Баяр" амжилттай болж өндөрлөлөө

2017-12-02



​Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Япон улсын соёл, урлагийг сурталчлан таниулах зорилго бүхий “Эко баяр"-ыг 3 дахь жилдээ Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Соёл эрдэм дээд сургууль, төвийн дэргэдэх СЭД клубтай  хамтран амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээг хүрэлцэн ирж сонирхсон 33-р сургууль, 5-р сургууль, Сэтгэмж, Олонлог,  Шинэ Монгол, “Шинэ Монгол” Технологийн дээд сургууль, Соёл-Эрдэм дээд сургууль болон Япон хэл сонирхон судалж  буй хүүхэд багачууд, оюутан залуус, иргэддээ талархлаа илэрхийлье!
Уг арга хэмжээний үеэр  “Япон аниме хэн сайн мэдэх вэ” болон Монгол-Японы түүх, соёлын асуулт, хариултын тэмцээн, кэндо, каратэгийн үзүүлбэр, гитарын аялгуу, Япон үлгэрийн цаг, хүүхэлдэйн кино, Япон хоолны амталгаа, юката өмсөж сонирхуулах, цаасан нугалбар хийх гээд олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.  
Арга хэмжээнд оролцсон сурагчдын дунд зохион байгуулсан “Монгол-Японы түүх соёл” АХА тэмцээнд тэргүүн байрыг Сэтгэмж цогцолбор сургуулийн сурагч Б.Бямбажав, хоёрдугаар байранд 5-р сургуулийн сурагч Т.Энхжин, 3-р байранд 60-р сургуулийн сурагч У.Батболд нар тус тус эзэллээ.
 
 
Сэтгэмж цогцолбор сургуулийн сурагчид
 

МУИС-ийн БУС-ийн оюутан Б.Амгаланбаатар 
"Монгол уран бичлэг буюу калиграф" булан


Японы аниме зурах булан


Наасан нугалбар буюу оригами хийх сурах булан


Кэндогийн үзүүлбэр


Япон дуу 


Экологийн танин мэдэхүйн "Сакура" булан


"Монгол-Японы түүх соёл" АХА тэмцээний тэргүүн байрын эзэд
Бүх мэдээ