"Миний мэдэх Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв" гар зургийн уралдааны дүн гарлаа.

2017-11-17



Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 5 жилийн ойн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 3-6-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Миний мэдэх Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв" гар зургийн уралдааны дүн гарлаа. 

8 сургуулийн 124 хүүхдүүдийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдад өнөөдөр шагнал гардууллаа.
Тэргүүн байранд 52-р сургуулийн 5з ангийн сурагч Б.Хишигдорж, 2-р байранд 1-р сургуулийн 5Д ангийн сурагч Т. Удвал, 3-р байранд 115-р сургуулийн 5Г ангийн сурагч Д.Өнөржаргал, тусгай байранд 52-р сургуулийн 5Д ангийн сурагч Ш.Оргил нар тус тус шалгарлаа.


Тэргүүн байр: 52-р сургуулийн 5З ангийн сурагч Б. Хишигдорж.
Зургийн тайлбар: Төвийн ажилтнууд болон бусад хүмүүс нийлж Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг бий болгосон. Байгаль хамгаалах төв учир байгууллагыг амьтнаар хүрээлүүлсэн. 

2-р байр: 1-р сургуулийн 5Д ангийн сурагч Тэгшбаярын Удвал
Зургийн тайлбар: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй танилцангаа усыг хайрлан хамгаалж, зохистой хэрэглэдэг болох зөв дадал хэвшлийг бий болгож, урьд нь усыг замбараагүй хэрэглэдэг байсан хандлагаа өөрчилж чадсан байдлыг энгийнээр дүрсэлсэн байна.

3-р байр: 115-р сургуулийн 5Г ангийн сурагч Д.Өнөржаргал
Зургийн тайлбар: 4 гол нийлж зүрхэн гол бий болгосон. Тэр нь хүн усаа зүрх шигээ хайрлах ёстой гэсэн үг юм. Усгүй бол мод үгүй, модгүй бол ус үгүй. Иймд байгаль дэлхийг энэ 2 зүйлгүйгээр төсөөлөхийн аргагүй


Тусгай байр: 52-р сургуулийн 5Д ангийн сурагч Ш.Оргил
Зургийн тайлбар: Дэлхий миний гарт байгаа. Иймд бид дэлхий болон усаа хайрлан хамгаалах хэрэгтэй. Усгүй бол амьдрал үгүй. 
 
Бүх мэдээ