"Green talks" уулзалт, ярилцлага “Агаарын чанарын төлөвлөлт болон хяналтын цаашдын хөгжил” сэдвийн хүрээнд явагдлаа.

2017-11-20



“Green Talks” уулзалт, ярилцлагын хүрээнд ЦУОШГ, БНГУ-ын Байгаль Хамгаалал, Барилга, Цөмийн Аюулгүй Байдлын яамтай хамтран “Агаарын чанарын төлөвлөлт болон хяналтын цаашдын хөгжил” сэдэвт семинарыг төвийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

      

Тус семинар нь Улаанбаатар хотын агаарын чанар, Хяналтын сүлжээ, Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ, Тархалтын цар хүрээ сэдвүүдээр онол, практик хосолсон хэлбэрээр явагдсан.
Семинарт Орчны шинжилгээний газар, Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, техникийн их сургууль, Lohmeyer Consulting Engeneering Co, ЖАЙКА-гийн “Агаарын бохирдлын хяналт” төсөл, Экологи, химийн хүрээлэн, Цаг уурын хүрээлэн, Гидрологи, хүрээлэн буй орчны судалгаа, мэдээллийн институт, Нийслэлийн агаарын чанарын алба, Нийслэлийн байгаль орчны газар, ШУТИС, МУИС -ийн төлөөллүүд оролцлоо.
Бүх мэдээ