БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өнөө ба ирээдүй” онол практикийн хурал манай төвийн хурлын танхимд болж байна.

2017-11-14

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өнөө ба ирээдүй” онол практикийн хурал манай төвийн хурлын танхимд зохион байгуулж байна. 
Тус хурал нь байгаль орчны тэнцвэрийг хангахад онцгой ач холбогдол бүхий газар нутгийг хамарсан тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал болон олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтоох зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэсний хөтөлбөрийг шинэчлэх болон сүлжээний өргөтгөл зэрэг асуудлыг хэлэлцүүлэхэд чиглэгдэж байна.

Хуралд 33 хамгаалалтын захиргаад, Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төслийн төлөөлөл, байгаль орчны салбарын эрдэмтэн, докторууд оролцож байна.

                              


                              


                              
 
Бүх мэдээ