“Аюултай хог хаягдал, хог хаягдлын менежмент” илтгэлийн тэмцээн зарлагдлаа

2017-12-05

                                  

            Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Их дээд сургуулийн оюутан, залуусын байгаль орчны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээ, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр “Хүрээлэн буй орчин дахь бидний оролцоо” уриан дор Монгол орны хэмжээнд тулгамдаж буй орчны бохирдлын асуудлаар илтгэлийн тэмцээнийг зохион байгуулдаг. Уг тэмцээний хүрээнд 3 дахь жилдээ “Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент ” сэдэвт илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж байна.

ЗОРИЛГО
            Аюултай хог хаягдлын хадгалалт, тээвэрлэлт болон түүнээс үүдэлтэй хор уршиг нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөө үзүүлэх, учирч болзошгүй үр дагавараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээллийг түгээн дэлгэрүүлэх замаар байгаль орчноо хамгаалах, зөв хандлагыг төлөвшүүлэх, асуудлыг шийдвэрлэх оновчтой гарц олоход хувь нэмрээ оруулахад оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ
Их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Илтгэлийн тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулна.

Тэмцээний  1-р шат:  2017 оны 11 дугаар сарын 13-ны өдрөөс  2017 оны 12 дүгээр сарын 5-ны  хооронд илтгэлийг төвийн байранд болон онлайнаар хүлээн авч 2-р шатанд  оролцох 10 илтгэлийг шалгаруулна. Эдгээр 10 илтгэлийг дараагийн шатанд хэлэлцүүлнэ. /Хэлэлцүүлгийн илтгэл танилцуулах хугацаа нэг илтгэгчийн хувьд 15 минутаас хэтрэхгүй байна./
 
Тэмцээний 2-р шат буюу төгсгөлийн шат:  
2017 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн их танхимд явагдана.   Хоёрдугаар шатанд тэнцсэн 10 илтгэлийг хэлэлцүүлж эхний 3 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв /УТҮГ/
ДЭМЖИГЧ БАЙГУУЛАГУУД: БОАЖЯ, Эко тв, UBS тв, SBN тв, MNB тв
ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
 ШАГНАЛЫН САН: (2-р шатанд)
1-р байр- Өргөмжлөл 200,000 төгрөг
2-р байр- Өргөмжлөл 150,000 төгрөг
3-р байр-Өргөмжлөл 100,000 төгрөг
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11- хороо, зайсан-9 гудамж
Холбоо барих: Дэлгэрэнгүй мэдээллийг 70107644, 99234708 дугааруудаас лавлана уу. 
Бүх мэдээ